2016-11-15,10:30

delhiin hamgiin uhaantai 10 amitan

Дэлхийн хамгийн ухаантай арван амьтан



Эрхэм хэрэглэгчид та бүхнийхээ танин мэдэхүйд зориулж дэлхийн хамгийн ухаантай амьтдын жагсаалтыг энд нийтэллээ. Энэхүү жагсаалтанд багтсан амьтдыг оюун ухааны чадамжийнх нь түвшингээр ангилан жагсаасан байгаа юм. Гэхдээ энэ жагсаалтыг шинжлэх ухааны лавлагаа болгож ашиглах хэрэггүй юм. Учир нь энэ зөвхөн таны танин мэдэхүйд зориулагдсан жагсаалт. Тиймээс таны хувьд маш ухаантай мэт санагддаг амьтдаа сэтгэгдэл хэлбэрээр нэмж бичих ч боломжтой. Ямартай ч дэлхийн хамгийн ухаантай арван амьтантай дараах жагсаалтаас үзэж танилцацгаая.

1. Шимпанзе

Энэ амьтныг Баруун болон Төв Африкын саванна, халуун орны нойтон ширэнгийн дундаас олж болно. Шимпанзе нь бусад амьтадтай харьцуулахад илүү сайн санах ойтой бөгөөд бодож сэтгэх организмын даалгаврыг гүйцэтгэх, суралцах чадвартай байдаг. Тэдний оюун ухаанд хийсэн шалгалтаар тэд коллеж дүүргэж чадах болох нь мэдэгдсэн гэнэ. Түүгээр ч зогсохгүй тэд компьютер хэрхэн ашиглахыг сурч, тооны бодлого бодож чадах аж. Тэд дохионы хэлийг хялбархан эзэмшиж, түүгээрээ хүнтэй холбоо тогтоож чадна. Шимпанзенууд багаж хэрэгслийг тохируулан хэрэглэж чадах нь ажиглагдсан. Тэд модон дахь жижиг нүхэн дотор байгаа амьтныг гаргахын тулд нарийн жад хэлбэрийн зүйлийг ашиглаж, олзоо дэгээдэж барихын тулд модны мөчир зэргийг ашиглаж байжээ. Түүнчлэн самрыг чулуугаар хагалж, ус шингээхийн тулд хөвсгөр бие угаагчийг усанд хийж байсан байна. Шимпанзенууд гэр бүлийнхэн дотроо оюун санааны нарийн төвөгтэй аргыг хэрэглэдэг. 2005 онд дуусгавар болсон Chimpanzee Genome Project нь шимпанзе сармагчны ДНК нь гинетикийн хувьд хүнийхтэй 98%-иар холбогддог үр дүнг гаргажээ. Тун саяхан гэхэд шимпанзенууд хүний оролцоогүйгээр хүүхдүүддээ дохионы хэл зааж байсан байна.


2. Лонхон хамарт далайн гахай

Bottlenose Dolphin буюу лонхон хамарт далайн гахай нь дэлхийн эргэн тойрон дахь дулаан усанд амьдардаг бөгөөд далайн гахайнуудын төрөл зүйлийн дундаас хамгийн ухаантай нь юм. Маш том тархи, тархины гадаргуу, урд талын хэсэг нь хүнийхтэй харьцуулахад 40%-иар том. Тархины гадаргуу нь сүргийн харилцаа холбоо, хийсвэр мэдээллийн боловсруулалт, асуудлыг шийдвэрлэх, өндөр түвшний оюун ухааныг хариуцдаг байна. Лонхон хамартыг сургах маш амархан. Тэд бодох, төлөвлөх, асуудлыг шийдэх, хийсвэрээр сэтгэх, юмсын учрыг олох, өмнөх туршлагаас суралцах чадвартай болох нь батлагдсан. Тэд олзоо барихдаа эхолокаци ашиглаж, өөр хоорондоо хяхтнах, шүгэлдэх гэх мэт тодорхой хэлбэрээр харилцдаг. Мөн янз бүрийн ухамсрын тэмдэг дохио, харууслын шинж тэмдгийг харуулах сонирхолтой. Саяхан гэхэд Moko нэртэй нутгийн далайн гахай Шинэ Зеландын эрэгт шидэгдсэн хоёр халимыг аварсан байна. Moko халимнуудыг харах үед тэд эрэг дээр шидэгдээд хэдэн цагийн турш хайргадан хөдөлж чадахгүй байсан бөгөөд ухаантай далайн гахай тэднийг аюулгүй байлгах үүднээс элсний сараалжаар хучсан байжээ.


3. Ресус сармагчин

Биологийн болон анагаахын судалгаа шинжилгээний ажилд ихээр ашиглагддаг ресус сармагчин нь оюун ухааныхаа чадвараар алдартай. Гайхалтай санах ойтой энэ сармагчин суралцах чадвартайгаас гадна өөрсдийн төлөө шийдвэр гаргах чадвартай байдаг. Хүнтэй маш төстэй нүүрний хувирал үзүүлж чаддаг энэ сармагчингуудын үзүүлж байгаа нүүрний хувирлыг хүн хараад л ойлгохуйц гэнэ. Ресус сармагчингууд амиа хорлох хандлага харуулж, дайралт төлөвлөж, сүргээрээ маш зохион байгуулалттай байдаг. Тэд хүний харилцаа холбоотой маш төстэй хэлбэрийн өгүүлэхүйн эрхтний нарийвчилсан системтэй. 2007 онд хийсэн ресус сармагчны талаар судалгаагаар хүн болон сармагчны ДНК гинетикийн хувьд 93% холбоотой гэсэн үр дүн гарчээ.


4. Заан

Африкын бутны заан, Африкын ойн заан, Азийн заан гэсэн гурван төрлийн заан байдаг. Гайхамшигтай санах ойгоороо цэцэн мэргэний билэг тэмдэг болон шүтэгдэж ирсэн заан нь хэдэн жилийн турш ирээгүй газарт нь байрлах усны сувгийн байрлалыг яг таг олж чаддаг амьтан. Зааны тархи хуурай газрын бүх амьтдынхаас хамгийн том хэмжэээтэй. Заанууд сонсох онцгой чадвартай байдаг ба тэд чихнээс гадна хошуугаа сонсоход ашигладаг. Тэд харилцаа холбооны зорилгоор хошуугаа бүрээ шиг үлээх, хүрхрэх зэрэг дуу гаргахад ашигладаг бөгөөд энэ дуу нь маш алс газраас ч сонсогддог. Заан нь толинд туссан өөрийнхөө дүрсийг таньдаг цөөн амьтдын нэг юм. Зааны бас нэгэн онцгой чадвар нь бусдыг хайрлан энэрэх, бусдын сэтгэлийг ойлгох аж. Түүнээс гадна гашуудах, хөгжим тоглох, хайрлах, тоглох, нарийн боловсронгуй тоног төхөөрөмж хэрэглэх гэхчилэн зан байдлын олон шинж чанартай. Заанууд урлагийн гайхалтай мэдрэмжтэй амьтад бөгөөд тэд өөрсдийгөө илэрхийлэх хөрөг зургийг ч зурж чаддаг байна.


5. Африкын саарал тоть

Африкын саарал тоть нь Баруун болон Төв Африкын өтгөн шигүү ширэнгэд амьдардаг. Тотинууд хүний үг яриаг дуурайж чаддагаараа алдартай ч Африкын саарал тоть утга учиртай үгсийг холбож хэрэглэх, богино өгүүлбэр бүтээж чаддагаараа илүү. Энэ шувуу өөр хоорондоо дуу, орилоо хашхираа, биеийн хэлээр харилцдаг. Африкын саарал тотинууд харилцан яриа, үйлдлийг хялбархан сурдаг. Тэд дуурайж, дуу хоолой бий болгож, хүмүүсийн яриаг маш сайн дуурайж чаддаг. Энэ төрлийн тотины гайхалтай жишээ бол Alex шувуу. Alex 55 гаруй обьект, долоон өнгө, таван дүрс, зургаа хүртэлх тоог ялгаж таньдаг. Мөн том жижиг, дээр доорын ялгаа, тэр ч бүү хэл туршилтын үед залхсан үедээ амьтан сургагчийн хэлсэн “to go away” гэдэг үгийг ойлгож, тохирсон хариу үйлдэл үзүүлж чаддаг байна. Африкын саарал тотины бас нэгэн жишээ гэвэл Японд эзнээсээ төөрч шархдан амьтны эмнэлэгт хүргэгдсэн саарал тоть эмнэлэгт байхдаа “I’m Mr. Yosuke Nakamura.” хэмээн хэлсэн төдийгүй гэрийнхээ хаягийг нэг ч дугаар үлдээлгүй бүрэн зөв, гүйцэт хэлж чадсан байна. Түүний биеийн байдлыг бүрэн нягталж шалгасны дараа гэр рүү нь хүргэж өгсөн бөгөөд энэ ухаалаг тоть гэртээ харихаасаа өмнө эмнэлэгт дуулах, бүжиглэх гэхчилэн хөгжилтэй үзүүлбэр үзүүлжээ.


6.. Умард номхон далайн аварга наймаалж

Тэнгисийн гүнд амьдардаг энэ амьтан өөрийн бусад бүх төрлөөсөө илүү оюун ухааны чадвартай. Хамгийн ухаантай сээр нуруугүй амьтан гэгддэг энэ наймаалж туршилтын нөхцөлд урт болон богино хугацааны санах ойтой болохоо харуулсан байна. Ажиглан суралцах ер бусын чадвартай энэ амьтан асуудлыг шийдэх ур чадвартай аж. Наймаалжны мэдрэлийн систем маш том, гэвч тэдний тархинд зөвхөн хэсэгчлэн байрладаг. Мэдрэлийн эсүүдийн гуравны хоёр хувь нь наймаалжны гар, тэмтрүүлэндээ оршдог байна. Тиймээс ч гар нь өөрийгөө маш сайн удирддаг. Наймаалж нь элэглэн дуурайх, нуугдахдаа гарамгай. Хавчны их биенд нуугдсан байдлаар ихэвчлэн олддог энэ амьтан оргож зугтахдаа мэргэжлийн гэхэд болно. Маш хурц хараатайгаас гадна хүрэлцэх мэдрэхүй нь гайхалтай сайн бөгөөд маш хурдан. Умард номхон далайн аварга наймаалж 600 фунтын жинтэй, 30 футын урт гартай олдож байсан тухай мэдээ байдаг байна.


7. Border Collie

Border Collie бол дэлхийн хамгийн ухаантай нохойн үүлдэр билээ. Энэ нохой нь хонь болон үхэр хариулж ихэнх цагаа өнгөрүүлдэг бөгөөд өөрөө ч гайхалтай сайн гэрийн тэжээмэл амьтан юм. Биеийн дасгал хөдөлгөөн болон янз бүрийн хэлбэрийн оюуны өдөөлт нь энэ нохойг юмыг онцгой хурдан суралцдаг болгожээ. Шотланд, Уэльс, Английн хил хязгаараас гаралтай энэ нохой хөдөө аж ахуйн салбарт онцгой нөлөө үзүүлдэг. Сургалттай колли нохой хүний хийдэг ажлын дүнг тав дахин нэмэгдүүлсэн хэмжээний үр дүнтэй хийж чаддаг байна. Border Collie нохойн спортод бүх үүлдрүүдээс илүү ноёрхдог. Тэд өндөрт үсрэх, бөмбөг хөөргөх тэр ч бүү хэл нохой бүжиглэх тэмцээнд хүртэл хамгийн шилдэг өрсөлдөгч байдаг. Yнэрлэх онцгой чадвартай энэ нохойг туслагч нохой эсвэл эрэл хайгуул, аврах ажиллагаанд зориулан сургахад тохиромжтой. Энэ нохой нь таныг хувийн шинж чанараар тань хялбархан танихаас гадна таны дэглэмийг суралцаж, дараагийн удаад юу болохыг мэдэж байдгаар барахгүй юу хүсч байгаагаа илэрхийлэх арга замыг хайдаг.


8. Хон хэрээ болон хэрээ

Энэ хоёр шувууд нь Corvidae аймгийн шувууд. Тус шувууны аймаг нь бүх шувуудын дотроос хамгийн ухаантайд тооцогддог. Шувуудын оюун ухааныг тодорхойлох шинжлэх ухааны туршилтаар хэрээний IQ-ын хэмжээ тэргүүлсэн байна. Тэд тоолж, нарийн төвөгтэй дүрсүүдийг ялгаж, ажиглалтын суралцах даалгавруудыг гүйцэтгэж чадна. Хэрээнүүд сүргээр амьдардаг амьтан бөгөөд өрсөлдөн тулалдах хүчийг агаарт бүрдүүлж чаддаг. Израйльд зэрлэг хэрээнүүд загас барихын тулд талхны үйрмэгийг өгөөш болгон ашиглаж сурсан байна. Шинэ Калидонийн хэрээ нь өдөр тутмын хоол хүнсээ хайхын тулд багаж хэрэгсэл ашиглаж сурчээ. Yүнд нь хутгыг өвсний иш, навчийг хайчлахад ашигласан явдал багтаж байгаа аж. Тэд мөн өвс ургамлын ишийг нугалах, тэгшлэх, нөөшлөх замаар хоол хүнсний төрөл бүрийн бодис гаргаж чаддаг. Хон хэрээ нь хэрээтэй төстэй боловч биеийн хэмжээний хувьд арай том. Хоёулаа хар өнгөтэй энэ шувууны үндсэн ялгаа нь хоолойн дуу авиа юм. Хон хэрээ нь зан байдлын хувьд мөн л хэрээтэй адил боловч хон хэрээ нь гадуураа хатуу хальс ястай үр жимс, шош буурцаг, далайн хясаа, хавтаст хясаа зэргийг өндрөөс хурдны зам дээр унагаагаад дээгүүр нь машин явж өнгөрөхийг хүлээдэг чадвараараа ялгардаг байна.


9. Харх

Дэлхий дээр хэдэн зуун төрлийн харх байдаг. Харх бол дэлхий дээрх хамгийн ихээр судлагдаж, туршилтанд орсон амьтан. Харх нь маш олон төрлийн ач холбогдолтой физиологийн судалгаа шинжилгээний субьект юм. Yүний шалтгаан нь хулгана болон хүний бие физиологи адил байдаг явдал ажээ. Бүх төрлийн хархнууд шинэ зан байдлыг суралцаж, хялбархан зальдаж дөнгөдөг. 2007 оны судалгаагаар хулгана нь урьд өмнө нь зөвхөн хүн болон зарим нэг мичний аймагт л мэдэгдсэн оюун ухааны чадвар болох танин мэдэхүйн ухвартай болох нь тогтоогджээ. Хулгана нь үнэртэх болон сонсох мэдрэмж маш сайтай. Тэднийг бөмбөг тэслэх цэг, тэсрэх бөмбөг сэлтийг хайж олох чиглэлээр сургадаг. Судалгаа болон хамгийн сүүлийн үеийн технологи хулганыг үхлийн нөлөөт шимэгч бодис бүхий хүний шүлсийг ялган таних чадвартай болохыг тогтоосон. Энэ амьтан төөрдөг байшингийн учрыг олохдоо гайхалтай. Хархнууд нь сүрэглэн амьдардаг бөгөөд харуусал гэмшил, тоглоом наадам, гарз хохирол, стрессийн шинж тэмдэг, дохиог үзүүлж чаддаг. Тэд зүүдэлдэг гэдгээрээ хүнтэй маш төстэй. Хулганууд нь онцгой зохион байгуулалт болон техник ашиглалтаараа гайхашрал төрүүлдэг.


10. Portia Labiata дэвхрэгч аалз

Portia аймгийн гишүүн энэ аалз нь энэ төрөл дотроо хамгийн жижигт тооцогддог. Цагаан сахалт Portia хэмээн алдаршсан энэ аалз Африк, Ази, Австралийн хоёрдугаар зэргийн ой болон хязгаар нутгуудад амьдардаг. Энэ аалз нь лабораторийн туршилтаар суралцах чадвартай болохоо харуулсан бөгөөд дэлхийн хамгийн ухаантай шавьж хэмээн тэмдэглэгджээ. Тэд асуудлыг шийдэх янз бүрийн даалгавруудыг маш гайхмаар гүйцэтгэдэг. Тэд хоол хүнс олох гол хэрэгсэл болох тороо маш гайхалтайгаар бүтээдэг. Том нүдтэй Portia labiata аалз нь ер бусын зөн совингийн зан чанараа их ашигладаг. Энэ аалз олзоо ирснийг мэдмэгц хэдэн цагаар хөдөлгөөнгүй сууж, цохилт хийх тохиромжтой цагийг хүлээж чаддаг.

бичсэн: Oyuka төрөл: sonirholtoi medeelel | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 1779

Сэтгэгдэл:

Like I like it bi mongol shuu🤣
Бичсэн: Hun хэзээ: 21:19, 2023-05-09 | Холбоос | |
thanks goy sonirholtoi ym bna 😇🤗
Бичсэн: Зочин хэзээ: 11:13, 2022-10-19 | Холбоос | |
Tatajunah

Бичсэн: Зочин хэзээ: 14:50, 2020-09-30 | Холбоос | |
muuhai zavaan baliar teneg balai soliotoi ilii gaj yum beeeeeeeeeee zail2


Бичсэн: nuuts (зочин) хэзээ: 12:25, 2016-12-28 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)