2016-11-15,10:32

sarmisnii sonirholtoi mdeelel

Сармисыг италичууд “өмхий үнэртэй сарнай” гэж нэрлэдэг бол харин англичууд “үнэртэй там”, хятадууд “ариун бус амьсгал” хэмээн нэрлэдэг. 1720 оноос барууны хэт ёсорхог эзэд сармисыг хэлээрээ түлхэхээ больсон гэдэг. Учир нь “басамжлагдсан” энэ ургамал европчуудыг үхлийн аюулт тахлаас аварсан юм.
Эртний Пирамидаас …
Эрт үеийн хүмүүст сармисыг үнэртэй, хорт муу өвсний тоонд оруулахгүй байх ухаан хангалттай байж. Египетэд сармисыг боолоос эхлээд фараон хүртэл бүгд хэрэглэдэг байжээ. Эртний Вавилон хотын гудамжны бүх л барилгын хананд хэлхээтэй сармис өлгөөтэй байдаг байсан гэнэ. Энэ бүхний нотолгоо нь эртний Помпей хотын царцсан хайлмаг дотроос сармисны нөөц агуулах олдсон юм.

Тэр үед сармисыг хоол амтлагч, эрүүл мэндээ бэхжүүлэх, хар хүчнээс хамгаалах гэсэн гурван зорилгоор хэрэглэдэг байж. Алийг нь сонгохоо хувь хүн өөрөө мэддэг байсан гэнэ.

Сармисыг долоон эмгэгийг устгагч гэж нэрлэдэг. Яагаад долоо гэж! Гурван мянган жилийн туршид энэ үнэртэй ургамал хичнээн хүнийг тарваган тахал, булчин задрах тахал өвчнөөс, үрэвсэл болон шархнаас, могойнд хатгуулах, татаж унахаас аварсныг төсөөлөх гээд үзвэл бүх л тивд хөшөө босох байсан байх.

Эрдэмтдийн үг
Сармис нь үрэвслийн эсрэг, хавдрын эсрэг, дархлааг бэхжүүлэх гэсэн онцгой шинжийг агуулсан байдаг. Элгийг хортой үйлчлэлээс хамгаалж, даралтыг тогтворжуулан, стресс болон их ачааллын дараа бие организмыг сэргээх үйлчлэл үзүүлдэг.

Эртний грекийн тамирчид сармисыг олимпийн тоглолтын өмнө “допинг” маягаар хэрэглэдэг байсан бол харин эртний Ромын дайчид сармисны хумснаас аваагүй бол дайнд морддоггүй байж.

Харин хорьдугаар зуунд сармис сансарт хүрэх боломжийг өөртөө олгосон. Олон сараар сансрын бүхээгт ажиллаж байсан багийнхны дархлааг маш сайн хадгалж байсан юм. Сар болон Марс руу ч энэхүү “өмхий үнэртэй сарнай” хүмүүсийн хамт аялахгүй гэж хэлэх аргагүй.

Тиймээ, гэхдээ…

Үнэр нь. Түүнээс зугтах ямар ч арга байхгүй. “Сармисны үнэр нь дэндүү ой гутам” гэж английн нэртэй тогооч хэлээд, сармистай хоол хийж өгөхийг санал болгоход татгалзсан байдаг. Тэгээд ч британийн хоолны жор бүхий номуудад сармисыг огт дурддаггүй юм. Яг л ноёд, хатагтай нар түүнийг идэх ёсгүй мэт. Гэтэл тэдний гал тогоонд …

Үнэндээ бол чанаж, жигнэх, шарах гээд халуун боловсруулалтын дараа сармисны эмчилгээний шинж чанар, үнэртэйгээ хамт л алга болдог.

Японы эрдэмтэд, том хотын иргэдийг сармис хэрэглэхийн чухлыг онцгойлон сануулж байна. Учир нь сармис нь тугалга, кадми, ртути зэрэг хүнд металлын үйлчлэлээс бие махбодийг хамгаалдаг юм байна. Сармисны энэ өвөрмөц шинж нь нэмэлт тэжээл хийлгэхэд хүргэсэн. Ийм сармисны нэмэлт тэжээл эерэг үйлчлэлтэй нь ямар ч эргэлзээгүй ч нэг том “Но” бий.

Юу гэвэл, сармисны идэвхитэй шинж чанар нь бусад эмийн бэлдмэлтэй тэр бүр таардаггүй. Ялангуяа вирусын эсрэг үйлчлэлтэй бэлдмэлтэй огт тохирдоггүй юм. Сармисны нэмэлт тэжээлийг хэрэглэсэн үед вирусын эсрэг бэлдмэл нь эмчилгээний чанараа зуун хувь алддаг байна.

Энэ нь сармисны бэлдмэлээс татгалз гэсэн хэрэг үү гэвэл, огтхон ч тийм биш. Гол нь та вирусын эсрэг үйлчлэлтэй эм бэлдмэл хэрэглэж буй үедээ л сармисны нэмэлт тэжээлийг давхар хэрэглэхгүй байхыг анхаар.

Тэгэхээр гурван мянган жилийн өмнөх шиг “ориг” сармисыг хэрэглэх нь хамгийн зөв сонголт болж байна.

Залуужуулах “эм”
Муухай үнэртэй “таагүй” ногоо маань эрэгтэй, эмэгтэй хүний бэлгийн дааврын нийлэгшилд түлхэц болдог нь залуужуулах үйлчлэлтэй.

Гэвч бэлэн “эм” байдаггүй юм. Харин зах дээр сармис элбэг бий. Тухайлбал, Францын Сен-Клер хотод долоо хоногт нэг удаа зөвхөн сармисны худалдаа явагддаг байна. Жилд нэг удаа энд жуулчид сармисны баярт оролцохоор зориуд зорьж ирдэг.

Эрин зуун солигдох бүрт нэг эмчилгээ нөгөөгөөр солигдсоор байхад харин сармис л үлддэг. Сармис нь зуун зууныг дамжин хүн төрөлхтөнд үнэнчээр “зүтгэдэг” ч ямар ч сурталчилгаа хэрэггүй байдаг нь гайхалтай.


бичсэн: Oyuka төрөл: sonirholtoi medeelel | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 58

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)