2016-11-17,13:32

chihriin shijin owjin gej yu we

Чихрийн шижин өвчин гэж юу вэ

2008 оны 4 сарын 14, Даваа гараг  .:.  Бичсэн: 
(21 үнэлгээтэй)
Сүүлийн үед суурин амьдрал, соёл иргэншлийг дагаад чихрийн шижин өвчнөөр өвчлөгчдийн тоо эрс нэмэгдэж улам бүр залуужих болсон. Тиймд уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, бага дээр нь оношлож эмчлэх зорилгоор тодорхой мэдээллийг хүргэе.

Хүний хоол боловсруулах гол эрхтэн болох ходоодны ард, хэвлийн хөндийн ар хананд нойр булчирхай байрладаг.

Нойр булчирхай нь бидний идэж буй хоол хүнсний глюкозыг бие организмын бүх л эд эсүүдэд шингэхэд тусалдаг даавар болох инсулиныг ялгаруулж байдаг.

Тэгвэл энэ инсулины бага зэргийн болон их хэмжээний дутагдлаас болж, хүний цусанд байх ёстой чихрийн хэмжээ эрс ихсэж, ингэснээр чихрийн шижин хэмээх бодисын солилцооны өвчинг үүсгэдэг байна.

Харин энэ өвчнөөр өвчилсөн үед ямар шинж тэмдэг илрэх вэ гэвэл юуны түрүүнд,

  • Их хэмжээтэй шээх Байнга ам цангадаг болох
  • Хоол идсэн хэр нь л өлсөөд байх
  • Турах
  • Нүдний хараа муудах
  • Гар болон хөлийн хурууны үзүүр хэсгээр үе үе жирвэгнэж, мэдээгүй болох
  • Арьс мэдэгдэхүйц хуурайших
  • Биед үүссэн аливаа шарх удаан эдгэх
  • Идээт халдваруудад эмзэг өртөмтгий болох зэрэг шинжүүд илэрдэг юм.

Чихрийн шижин өвчний хэлбэрүүд

Эхний хэв шинж нь инсулины дутагдлаас болж бүр хүүхэд үеэс эхлэн өвчилдөг. Энэ хэлбэр нь нийт өвчлөгчдийн 5 – 10 хувийг эзэлдэг гэсэн статистик тоо бий. Ийм хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүс нь өдөр тутам байнга инсулины тариа хийлгэж байх шаардлагатай байдаг юм.

Дараагийн хэв шинж нь хүний бие организм хангалттай хэмжээний инсулин боловсруулж байгаа хэдий ч түүнийг үр дүнтэй ашиглаж чаддаггүйн улмаас чихрийн шижинтэй болох тохиолдол юм. Энэ нь нийт өвчлөгчдийн ер гаруй хувийг эзэлдэг байна.

Энэ хэлбэрийн өвчнөөр ихэвчлэн дөчөөс дээш насны тарган, махлаг хүмүүс өвчилдөг бөгөөд хоолны хатуу дэглэм сахих, эмийн эмчилгээ зэргээр эмчилдэг байна. Харин хүндэрсэн тохиолдолд заавал инсулинээр эмчилнэ.

Жирэмсэн үеийн чихрийн шижин өвчин

Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд дааврын зохицуулалт алдагдсаны улмаас өвчилдөг. Энэ нь нийт өвчилсөн хүмүүсийн 2 – 5 хувийг эзэлдэг. Иймээс жирэмсэн үедээ цусан дахь сахарын хэмжээгээ байнга хянуулж тогтоолгож байх шаардлагатай байдаг.

Мөн зарим нэг удамшлын чанартай өвчин, хоол тэжээлийн дутагдал доройтолд орох, мэс хагалгаа хийлгэх ториолдолд чихрийн шижин үүсэх эрсдэл бас бий. Гэхдээ энэ нь харьцангуй маш бага хувийг эзэлдэг.

Чихрийн шижин өвчний үед анхаарах зүйлс

1. Зөв, зохистой хооллох

Юуны түрүүнд та хоол хүнсэндээ анхаарал тавих ёстой. Ингэхдээ, элсэн чихэр, зөгийн бал, чихэрлэг ундаа, амтат бялуу, элдэв төрлийн амттан зэрэг хүний биед богино хугацаанд шимэгдэж, нүүрс ус болдог хүнсний бүтээгдхүүнийг аль болох хэрэглэхгүй байх.

Мөн өдөр тутам идэж буй хоол хүнсний 40- 50 хувь нь ургамлын гаралтай тос байх шаардлагатай.

Өдөрт дөрвөөс таван удаа хооллож бай.

2. Тамхи татахгүй байх.

Хэрвээ та байнга тамхи татах зуршилтай бол тамхинаас гарах арга хэмжээг нэн яаралтай аваарай.

3. Биеийн жингээ хянаж байх. Үүний тулд өдөр бүр жингээ хэмжиж, өөрт тохирсон хөдөлгөөн, дасгалыг хамгийн багадаа 10 - 20 минутын хугацаатай тогтмол хийх.

4. Стрессээс сэргийл. Чихрийн шижин өвчний үед сэтгэл зүйн хямралаас аль болох зайлсхийж, стресс тайлах аргуудаас суралцах шаардлагатай.

5. Цусан дахь сахарын хэмжээгээ хяна. Ингэхдээ гол нь цусан дахь сахарын хэмжээ хэт багасах, хэт ихсэхээс сэргийлж байнга шинжлүүлж байх.

6. Мөн урьдчилан сэргийлэх үзлэгт орохын зэрэгцээ өөрийн бие, гар хөлийн үзүүрийн арьсанд өөрчлөлт орж буй эсэх, идээт үрэвсэл байгаа эсэхийг шалгаж байгаарай. Мөн нүдний хараа, нүдний угаа мэргэжлийн эмчид тогтмол шалгуул.

Эмчийн хяналтад байх

  • Чихрийн шижин өвчний үед байнга эмчийн хяналтад байх шаардлагатай. Хяналтад орсны давуу тал гэвэл:
  • Чихрийн шижин яг мөн эсэхийг оношлоно
  • Ямар хэлбэрийн чихрийн шижинтэйг тогтооно. Ингэснээр эмчилгээний оновчтой аргыг сонгох боломжтой болно.
  • Цусан дахь сахарын хэмжээгээ өөрөө хянаж сурна.
  • Өвчний хүндрэлээс сэргийлнэ
  • Хэрэгцээтэй эм, бэлдмэл, тариандаа хөнгөлөлт эдэлдэг.
  • Шаардлагатай үед эмчийн зөвлөгөөний дагуу ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөр зохицуулалт хийх боломж бүрдэнэ.

Чихрийн шижин өвчнийг эрт оношлож чадаагүйн улмаас өвчин хүндэрч хараа муудах, хөлний шарх үүсэх, бөөрний дутагдалд орох, зүрхний шигдээс тусах, тархинд цус харвах эрсдэл их болдог тул эмчийн хяналтад эрт орох шаардлагатай юм шүү.


бичсэн: Oyuka төрөл: medee medeelel | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 46

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)